Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

2013-04-22

АБТА Л.Лхагважавын нэрэмжит эх хэлний олимпиадын УДИРДАМЖ



Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулдаг Завхан аймгийн Идэр сумын БДС-ийн Монгол хэл, уран зохиолын ахмад багш,
АБТА Л.Лхагважавын нэрэмжит эх хэлний олимпиадын
УДИРДАМЖ
Нэг.Зорилго:
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв, цэвэр бичиж, оновчтой ярихад сургах, монгол бичгээ эрхэмлэн дээдэлж сурах,  монгол хэл, уран зохиолын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,  сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

2012-08-28

Шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого, 2012-2013 оны хичээлийн жилийн зорилт “Зөв Монгол хүн” Шинэчлэлийн хөтөлбөрийн үндэслэл


Хавсралт 1

Шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого,
2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
“Зөв Монгол хүн” Шинэчлэлийн хөтөлбөрийн үндэслэл
Боловсролын салбар нь нийгэмд бие дааж, өөрөө хөгжих чадвартай ЗӨВ МОНГОЛ ХҮН-ийг хөгжүүлэх түүхэн цаг үетэй тулгарч байна. Монгол Улсыг дэлхийн хөгжилтэй орон болгоход хүнээ хөгжүүлэх цогц боловсролын бодлого хэрэгцээтэй байна. Монгол Улсыг үсрэнгүй хөгжилд хүргэх, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах чадвартай хүнийг хөгжүүлэх шаардлагатай байна.
Өнөөгийн боловсролын тогтолцоо нь хүний хөгжлийг хангах бус шинжлэх ухааны мэдээллийг дамжуулахад чиглэсэн, идэвхгүй, царцанги шинжтэй, олон нийтийн оролцоо хязгаарлагдмал, хаалттай байна.

2011-09-06

Та бүхэндээ өөрийн блогоо нээснийг албан ёсоор мэдэгдэж байна

 
Сайн байцгаана уу? Юуны өмнө та бүхэнд 2011-2012 оны хичээлийн жилийн мэнд хүргэе.