2013-04-22

АБТА Л.Лхагважавын нэрэмжит эх хэлний олимпиадын УДИРДАМЖ



Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих Үлэмж эгшиглэн сангаас зохион байгуулдаг Завхан аймгийн Идэр сумын БДС-ийн Монгол хэл, уран зохиолын ахмад багш,
АБТА Л.Лхагважавын нэрэмжит эх хэлний олимпиадын
УДИРДАМЖ
Нэг.Зорилго:
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, зөв, цэвэр бичиж, оновчтой ярихад сургах, монгол бичгээ эрхэмлэн дээдэлж сурах,  монгол хэл, уран зохиолын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,  сургууль багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршино.
Хоёр. Хугацаа, хамраххүрээ:
            12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү олимпиадыг V-XI ангийн сурагчид, анхан шатны  болон   монгол   хэл,   уран  зохиолын   багш   нарын  дунд  2013 оны 5 дугаар сарын 10-12-нд Завхан аймгийн Идэр суманд “Багш дор мөргөмү”уриан дор оюуны баяр болгон зохион байгуулна.
Гурав. Олимпиадын ангилал:
Олимпиадыг доорхи төрлөөр зохион байгуулна.

Нэг.                 ЕБС-ийн V-XI ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд
Хоёр.               Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан
Гурав.             I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан
Дөрөв.   X-XI ангийн сурагчдын дунд Эсээ бичлэгийн уралдаан
Тав.       “Хүмүүн бичиг” сонинтой хамтран Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан /Олимпиадад оролцсон бүх багш нар оролцоно./
Зургаа.Болор цом-30-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгын нэрэмжит Яруу сэтгэешүлгийн уралдаан
Зохион байгуулагчид:
*      Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих“Үлэмж эгшиглэн”сан
*      Идэр сумын Засаг даргын тамгын газар
*      Идэр сумын Бүрэн дунд сургууль

Олимпиадын сэдвийг Улаанбаатар хотод урьдчилан боловсруулж, Улаанбаатар хотоос  хэл бичгийн ухааны эрдэмтэн судлаач, багш нараас бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулна.
Үүнд:Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, эрдэмтэн зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүн, дэлхийн утга зохиолын Поет лаурет цол, алтан титэмт яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, МУИС-ын профессор, гавьяат багш,  доктор Д. Галбаатар, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Х.Чилаажав, Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Төвшинтөгс, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Болор цом-30-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, яруу найрагч, зохиолч Б.Батхүү, А.Мягмаржав, Б.Золбаяр, Монгол хэл бичиг судлаач-багш, Хүмүүн бичигсонины эрхлэгч Б.Элбэгзаяа, доктор, профессор Д.Баттогтох, гавьяат багш Ё.Эрдэнэцэцэг, Ө.Оюунхүү болон сэтгүүлчдээс бүрдсэн баг Эх хэл бичиг, уран зохиолын гайхамшгийг сурталчлах арга хэмжээг хамтран  зохион байгуулна. 

Дөрөв.Шалгаруулалт, шагнал урамшуулал:
Нэг.     ЕБС-ийн V-XI ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд зохиогдох уралдааны шагналын сан
V-IXанги:
I  байр – 1, алтан медаль,     50.0 мянган төгрөг
II байр -1, мөнгөн медаль,   40.0 мянган төгрөг
III байр -1, хүрэл медаль,     30.0 мянган төгрөг
Тусгай байр -2                       15.0 мянган  төгрөг
X-XI  анги:
I  байр - 1, алтан медаль,      60.0 мянган  төгрөг
II байр -1, мөнгөн медаль,   50.0 мянган төгрөг
III байр -1, хүрэл медаль,     40.0 мянган төгрөг
Тусгай байр -2                       20.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл
Хоёр.Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдааны шагналын сан
I  байр - 12.0 сая төгрөг (Хорин цэн мөнгө, нэг цэн алтаар Монгол дархны урласан “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэг)
II  байр -   1.0 сая төгрөг
III байр - 1 500.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл
Гурав.             I-V ангийн багш нарын дундмэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдааны шагналын сан
I байр -1       1.0 сая төгрөг,
II  байр- 1    700.0 мянган төгрөг,
III байр -1    500.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл
Дөрөв. Эсээ бичлэгийн уралдааны шагналын сан
I байр-1        Алтан медаль, 300.0 мянган төгрөг, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодолыншагнал,
II байр-1      Мөнгөн медаль,200.0 мянган төгрөг, эрдэмтэн зохиолч, яруу найрагч Д.Урианхайн шагнал,
III  байр-1    Хүрэл медаль 100.0 мянган төгрөг, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шагнал,
IVбайр-1      МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Мягмаржавын шагнал,
V байр-1 Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Гавьяат багшД.Галбаатар
Тав.Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтний уралдааны шагналын сан
I  байр -1      300.0 мянган төгрөг, ”Хүмүүнбичиг” сонины эрхлэгч, багш, сэтгүүлч Б.Элбэгзаяагийн шагнал,
II байр -1     200.0 мянган төгрөг, доктор, профессор Б.Баттогтохын шагнал,
III байр-1  100.0 мянган төгрөг, гавьяат багш Ё.Эрдэнэцэцэгийн шагналыг тус тус олгоно.
Зургаа. Болор цом-30-ын эзэн яруу найрагч Норовын Гантулгыннэрэмжит Яруу сэтгэешүлгийнуралдааны шагналын сан
              I байр-1                    300.0 мянган төгрөг,
              II байр-2                   200.0 мянган төгрөг,
  III байр-3                  100.0 мянган төгрөг,
              Тусгай байр-3          50.0 мянган төгрөг,тус бүр өргөмжлөл
Түүнчлэн олимпиадад оролцсон нийт багш нар, шагнал авсан сурагчдад “Хүмүүн бичиг” сониныг бүтэн жилээр захиалан унших эрх олгоно.
Тав. Бусад
Сургуулиуд V-XI ангийн тус бүр 1 сурагч, бага ангийн багш 1, Монгол хэлний багш1, шүлгийн уралдааны оролцогч 1, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцуулах бөгөөд багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн сургуульд  цом, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
11хүнтэй бүтэн багаар оролцсон нөхцөлд тухайн сумаас Идэр суманд ирэх,буцах унааны шатахууны зардлыг Боловсрол, соёлыг дэмжих сангаас зохих журмын дагуу дэмжлэг болгон олгоно.
Зургаа. Олимпиадын зохион байгуулалт

v   Олимпиадын сэдвийг тусгайлан бэлтгүүлж, нууцлалын өндөр түвшинд хадгалж, шүүгч болон оролцогчдын төлөөлөл оролцсон комисс задлана.
v   Яруу сэтгэе шүлгийн уралдаанд оролцогчид өгөгдсөн сэдвийн хүрээнд 30 минутанд шүлэг зохиож бичих бөгөөд мэргэжлийн шүүгчдийн баг дүгнэж шалгаруулна.
v   Бие даан оролцох багш, сурагчдад дээрх бүх ангилал нээлттэй.
v   Багийн мэдүүлгийг маягт 1 (хавсралт 1)-ийн дагуу, бие даан оролцогчийн мэдүүлгийг маягт 2 (хавсралт 2)-ын дагуу тус тус 05 дугаар сарын 01-ний дотор Эх хэлний боловсролыг дэмжих Үлэмж эгшиглэн сангийн доорх хаягаар хүлээн авна.
v   Завхан аймгийн Идэр суманд 2013.05.09-ний өдөр оролцогч бүр 1% цээж зурагтай өөрийн биеэр ирж бүртгэлийн хэсгээс мандатаа авна.
Жич:Олимпиадад оролцогч хүүхдүүд сурагчийн хувийн хэрэг, багш нар нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгэж ирэх шаардлагатай.

Долоо. Сургалт, зөвлөгөөн, уулзалт
1. Эх хэлний эрдэмтэд Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн болон анхан шатны багш нарт доорх сэдвийн хүрээнд сургалт арга зүйн зөвлөгөө өгнө. Үүнд:
·           Монгол бичгийн уламжлал шинэчлэл, заах арга зүй,
·           Монгол хэлний эх судлал, эсээ бичих арга зүй
·           Уугуул монгол үгийн утга, үүрэг, хэрэглээ, соёл.
·           Монгол хэл, уран зохиолын өнөөгийн байдал, сургалтын арга зүй
·           Сонгодог бичгийн хэлний үг хэллэгийг зөв унших, бичих
2. Олимпиадад оролцогч багш нар болон Идэр сумын багш, сурган хүмүүжүүлэгч нартай   эрдэмтэд, зохиолч, яруу найрагчдын уулзалт, ярилцлага болно.
3.    Уран бүтээлч,уншигчдын нээлттэй уулзалт хийнэ.





Холбоо барих


Хаяг:                           Монгол улс, УБ хот, 17030, ХУД, 1-р хороо,
Чингисийн өргөн чөлөө, Шинэ зууны байр, 25б
                        Утас:                           976-70112078, 96018855
                        Шуудангийнхаяг:     Монгол улс, УБ хот, skypost361004
Website:                      www.ewmf.org
Email:                          support@ewmf.org
                        Fax:                             70112098 



Хавсралт 1

Завхан аймгийн Идэр сумын БДС-ийн Монгол хэл, уран зохиолын ахмад багш,
АБТА Л.Лхагважавын нэрэмжит эх хэлний олимпиадад оролцогч багийн мэдүүлгийн хуудас

Аймаг:
Сум:
Сургууль:

Овог
Нэр
Регистрийн дугаар
Хүйс
Олимпиадын ангилал
Утасны дугаар
1






2






3






4






5






6






7






8






9






10






11







Хавсралт 2
Завхан аймгийн Идэр сумын БДС-ийн Монгол хэл, уран зохиолын ахмад багш,
АБТА Л.Лхагважавын нэрэмжит эх хэлний олимпиадад оролцогчийн мэдүүлгийн хуудас

Овог:
Нэр:
Регистрийн дугаар:
Аймаг:
Сум:
Сургууль:
Олимпиадын ангилал:
Утасны дугаар:

1 Сэтгэгдэл:

  1. ulemj egshiglen san site-iinhaa neriig oorchlood www.ulemj.org gesen hayagtai bolson bgaa eh helee erhemledeg hun buhend uram nemsen saihan oyunii bayar bolohnee

    ReplyDelete

Та сэтгэгдлээ үлдээхийн тулд Anonymous Users гэж сонгоорой. Танд амжилт