2012-09-18

Даалгаврын сан

          Даалгаврын сан
   Өгүүлбэрийн утгын харьцаа
1     Дараах төгс өгүүлбэрийн санааны харьцааг ол.
  Дотор сэтгэл хоёр адилхан горойж, залгисан зүйл маань их л хатуу байлаа.    
  Түүнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завж даган аманд орсоор байв.
2     Дараах цогцолборууд хэрхэн эсрэг санаатай болсныг тайлбарла.                      
              Уул өгүүлбэрийн санааны дагуу өгүүлбэр зохиогтун.
-  Зүтгэвэл зүйлийг олно.
   Зогсвол залхууг олно.     
 - Сэрэхэд санааны жолоо урт,
   Унтахад мунхгийн жолоо урт
    -  Чи баяндаа хэнийг тэжээв.         -    Өмдгүй мөртлөө өвдөг цоорхойг шоолно
       Би хоосондоо хэнээс гуйв.               Өдөр алдаад, шөнө тэмтрэх
    - Өглөөний өглөгчин, үдшийн гуйлгачин
    - Луу гүний, Өөлд бэйсийн хоёр хошуу нийлсэн зарга хэлэлцсэн боловч
хохирсон улсын юмыг эргүүлж өгсөнгүй. Идсэн улсын завшаан болж, хоёр
хошууны түшмэд хэрэг нийлэх нэрээр хэд хоног тарган хонины мах идэж, цэц
булаалдан айраг ууж байгаад таржээ. (Ч.Л)
-        Зовсон хүнд уурлах шалтгаан мундахгүй байдгийн адил жаргалтай хүнд 
инээх учрал захаас аваад бэлэн байдаг билээ. (Ч.Л)
-       Итгэлтийн доромжлол, жигшилт Галсангаас салж. Төмөрийг дагаж гарснаас 
хойш жил гаруй болжээ. (Ч.Л) 
Үргэлжлэлийг энд дарж татаж авна уу.


0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдлээ үлдээхийн тулд Anonymous Users гэж сонгоорой. Танд амжилт