2012-08-28

6, 7-р ангийн хөтөлбөрийн зөвлөмж


ӨМНӨХ ҮГ
Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд 2009-2010 оны хичээлийн жилд шилжилтийн 7 дугаар ангийн, 2010-2011 оны хичээлийн жилд 8 дугаар ангийн, 2011-2012 оны хичээлийн жилд 9 дүгээр ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийг багш танд хүргүүлж, хөтөлбөр бүрийг амжилттай хэрэгжүүлэхэд тань туслах зорилгоор үндэсний сургалтуудыг зохион байгуулсан билээ.
Энэ удаа багш нартаа ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-XII ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргэснээр бид ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн иж бүрэн сургалтын хөтөлбөртэй болж байна. Мөн дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөр, зөвлөмжүүдийг нэгтгэн хэвлэлээ.
2012-2013 оны хичээлийн жилд 5, 10 дугаар ангид дэвшин суралцаж буй сурагчид эдгээр ангийн сургалтын хөтөлбөрөөр анх хичээллэх бөгөөд шинээр зохиогдсон сурах бичгийг хэрэглэнэ.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 5, 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас орон нутаг, аймаг, нийслэлийн түвшинд тухайн ангийн сурагчдын онцлогт нийцсэн сургалтын агуулга, арга зүйг эзэмшүүлэх зорилго бүхий багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулна.
Улс эх орныхоо ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэх буянтай их үйлсийн тань зам цагаан байх ерөөл өргөж, ажлын өндөр амжилт хүсье.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Зөвлөмжийг бүрэн эхээр нь файлаар орууллаа. Татах бол энд дар.

2 Сэтгэгдэл:

  1. 6-7 р ангийн зөвлөмжийг татаж авах гэсэн болдоггүй ээ дахиад тавьж янзалж болох уу

    ReplyDelete
  2. 7-р ангийн зөвлөмжийг татаж авах гэсэн юм аа болохгүй байх юм. дахиад оруулаад өгөөч

    ReplyDelete

Та сэтгэгдлээ үлдээхийн тулд Anonymous Users гэж сонгоорой. Танд амжилт