10 ДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ 1,5 х.х-12 нүүр
Ш. Оюунцэцэг, Д.
Эрдэнэсан, Б. Цасанчимэг
1.
Бага, дунд боловсролын стандарт ба сургалтын
хөтөлбөр
Бага,
дунд боловсролын стандарт ба сургалтын хөтөлбөр (киррикюлим)
Боловсролын стандарт
нь тухайн боловсролын түвшин бүрд хүрэх ерөнхий үр дүн буюу эрэлтийг тодорхойлсон норматив баримт бичиг[1]
бол сургалтын хөтөлбөр нь тухайн боловсролоор анги бүрд хүрэх үр дүн буюу
нийлүүлэлтийг тодорхойлсон баримт бичиг юм. Стандарт, киррикюлим хоёр нь
бүтцийн хувьд үндсэндээ ижил бөгөөд стандарт нь боловсролын түвшин бүрийн эцэст
хүрэх ерөнхий зорилгыг цогц чадамжид суурилан тодорхойлсон, заавал мөрдөх
шаардлагатай норматив баримт бичиг бол киррикюлим нь тэрхүү зорилгод хүрэх
алхмыг анги ангиар тодорхойлсон арга зүйн баримт бичиг юм.
БСШУ-ны сайдын 2011 оны 369-р тушаалаар баталсан ерөнхий боловсролын 12
жилийн сургалтын төлөвлөгөөгөөр аравдугаар ангид монгол хэлний хичээлийг долоо
хоногт хоёр цагаар, жилийн хугацаанд нийдээ 70 цаг судлахаар тусгасан
байна.
10
дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа дараах зарчмыг үндэс
болгов:
·
Сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулгыг
монгол хэлний бага боловсролын стандартын үзэл баримтлал, агуулгад нийцсэн
байх;
·
Сургалтын хөтөлбөрийн агуулга нь өмнөх болон
дараагийн ангийн агуулгатай залгамж холбоотой, агуулгын давхардал болон
тасалдалгүй байх
·
Эх хэлний онолын болон хэрэглээний агуулгын
зохистой харьцаатай байх;
·
Сургалтын хөтөлбөрт монгол хэл шинжлэлийн
журамлаж тогтсон нэр томьёог хэрэглэх;
ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ҮР ДҮН
Монгол
хэл, уран зохиолын боловсролын стандартад “Нийгэм ахуйн янз бүрийн орчинд аман
ба бичгийн хэлээр зөв соёлтой харилцах мэдлэг чадвартай, эх
хэлнийхээ баялаг сайхнаар бахархах төдийгүй түүнийг хөгжүүлэх цогц
чадамж бүхий иргэн төлөвшүүлэхэд оршино” хэмээн эх хэлний боловсролын зорилгыг
тодорхойлсон. Орчин үед сурагчид мэдлэгийн их нөөцтэй байхаас илүү
тулгарсан асуудлаа оновчтой шийдвэрлэх чадвартай байхыг чухал гэж үзэх болсон.
Гэхдээ энэ нь мэдлэгийг огт үгүйсгэсэн хэрэг биш бөгөөд ямар ч хүнд
шаардлагатай үед хэрэглэгдэх тогтолцоот мэдлэг зүйлшгүй шаардлагатай.
Тус ангийн сургалтын хөтөлбөрийн зорилго буюу хүлээгдэж байгаа
ерөнхий үр дүнг “Сурагчдын эх хэлээрээ харилцах, унших, бичих чадварыг
хөгжүүлэх замаар эх хэлний зохих мэдлэг, чадвар эзэмшүүлэх, эх хэлний хэрэглээний цогц чадамж
бий болгоход оршино” гэж тодорхойлсон бөгөөд энэ нь өнгөц
харахад өмнөх
ангийн сургалтын хөтөлбөрийн хүлээгдэж байгаа үр дүнтэй адил
байгаа мэт боловч “эх хэлний зохих мэдлэг, чадвар нь анги ангид ялгаатайг хөтөлбөрийн агуулгаас нь харж болно. Өөрөөр
хэлбэл, “зохих” гэдэг үг нь тухайн ангид судлах агуулгын хүрээг илэрхийлэх
бөгөөд түүнийг задлан олон үгээр нуршихгүй байхыг хичээсэнтэй холбоотой.
Монгол
хэлний сургалтын агуулгыг хэлний үндсэн нэгжид үндэслэн дөрөв хуваасан бөгөөд тус
бүрээр хүлээгдэж буй тодорхой үр дүнг хэлний онол буюу утга ба
бүтэц, хэлний хэрэглээ буюу хувиргал ба соёл гэсэн хоёр хэсгээр
тодорхойлсон. Энэ нь нь эхэд
суурилан хэлний зүй заах зарчмыг хэрэгжүүлэх, эх хэлний сургалтын агуулгыг
хэрэглээний чиглэлтэй болгох зарчмыг
үндэс болгосонтой холбоотой. Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бүрээр
хүрэх үр дүнг томьёолж үзүүлбэл: Үргэлжлэлийг файлаар орууллаа.
Зөвлөмжийг файлаар нь татаж авах бол энд дар
[1] Бага, дунд боловсролын стандарт, киррикюлимийн үзэл
баримтлал, БСШУ-ны сайдын 2006 оны 100 дугаар тушаал
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Та сэтгэгдлээ үлдээхийн тулд Anonymous Users гэж сонгоорой. Танд амжилт